Японы эдийн засгийн газарзүй

JAPN425 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Японы газарзүй, тогтоц, байгаль цаг уур, бүс нутгийн онцлог, түүнд тулгуурласан аж ахуй, үйлдвэр, аялал жуулчлалын салбарын талаар ерөнхий ойлголттой болно.

Товч агуулга

Японы арлууд хэрхэн бүрэлдэн тогтсон тухай болон Хоккайдоо, Тоохокү, Кантоо, Чюүбү, Кинки, Чюүгокү, Шикокү, Кюүшюү газар нутгийн онцлог, цаг уур, бүс нутагт хамрагдах хот, мужууд, эрхэлдэг аж ахуй, баяр ёслол, тухайн бүс нутгийн нөөц боломж, хөгжил, бүс нутгуудыг холбосон тээвэр, холбоо, дэд бүтэц зэргийг судална.