Фурье анализ

MATH401 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Фурье анализ нь математик анализийн үүсэл хөгжилд чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй одоо ч том байр суурь эзэлдэг суурь салбаруудын нэг юм. Анх долгионы тэгшитгэлийг бодох гэсэн физикийн бодлогоос урган гарсан ба өнөөдөр физик болон инженерийн салбарын нэгэн хүчирхэг хэрэглүүр болон хөгжсөн. Дүрслэлийн онол, тухайн уламжлалт тэгшитгэл, функционал анализ зэрэг математикийн олон салбартай холбогддогоороо ач холбогдолтой.

Товч агуулга

Долгионы тэгшитгэл, дулааны тэгшитгэл, Фурье цуваа ба түүний цор ганц чанар, конволюц, цөм, Цезаро ба Абелийн нэмэлтүүд, дундаж-квадрат нийлэлт, цэгчилсэн нийлэлт, ижил-уртын тэнцэтгэл биш, Вайлын теорем, дифференциалчлагддаггүй функц, тойрог дээрх дулааны тэгшитгэл, интегралын тодорхойлолт ба чанарууд, Фурье хувиргалт, урвуу, Планшерал томьёо, хэрэглээ, Пуасон нэмэлт , тодорхойгүйн зарчим