Хэл ба танихуй (Ерөнхий суурь)

LANG103 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэл судлал хүн судлалын гол салбар ухаан. Шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн шатанд хэлшинжлэл салбар хоорондын шинжтэй, танихуйн ухааны хүн төвтэй нэг гол салбар болсон билээ. Суралцах, ажиллах салбараас үл хамааран оюутанд хүн хэрхэн яаж хэлтэй, ухамсартай байдаг, биднийг хүн болгож байдаг уураг тархи хэрхэн ажилладаг, танин мэдэх болоод сэтгэн бодох үйл хэрхэн яаж болдог, бидний амьдардаг бодит ертөнц, орчин хэрхэн яаж хэлтэй холбогддог, ухамсарт хэрхэн шингэдэг тухай мэдлэг олгох тул хүн байхын утга учраа шинжлэх ухаанд суурилан мэдэж авах, өөрөө өөрийгөө таньж мэдэх, хөгжүүлэх мэдлэг, чадвартай болж, цаашид энэ мэдлэг, чадвараа дадал болгон насан туршид сурах, танин мэдэх, өөрийгөө хөгжүүлэхэд амьдралдаа удирдамж болгон хэрэгжүүлснээр амжилттай суралцах, ажиллах, амьдрах, зөв сайн хүн болоход тусална. Энэ хичээлээр хүний хэлний мөн чанар, үүргийг мэргэжил харгалзахгүйгээр шинжлэх ухааны олон салбарын уулзварт танилцуулах тул МУИС-ийн аль ч салбарт суралцах оюутан судлах боломжтой.

Товч агуулга

Хүний хэлний тухай шинжлэх ухаан салбар хоорондын шинжлэх ухаан болох нь, Хүний хэлний биологи, нийгэм, сэтгэхүй, тэмдгийн шинж, Хэлний үүсэл гарал хүн судлалын ухаантай холбогдох нь, Хэл ба тархи, тархины хэл, Тархи, ухамсар, Хэл ба сэтгэхүй, Танихуйн сэтгэл судлал, Хүний хэл ба амьтны харилцаа, Хүний оюун ба зохиомол оюун, Хэл ба орчин, Хэл ба соёл, Биеийн хэл, Хэл ба харилцаа