Хүрээлэн буй орчны хими

ENEN202 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Суралцагчдад хүрээлэн буй орчны тухай мэдлэг олгох, тогтвортой хөгжил, экологийн тэнцвэрт байдлын мөн чанар, хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсэг, байгальд явагдах бодисын эргэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, явагдах химийн процесс, хүрээлэн буй орчны бохирдолт, хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсэгт антропоген болон байгалийн хүчин зүйлийн үзүүлэх нөлөөтэй танилцсаны үндсэн дээр хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсэгт агуулагдах компонентуудын агуулга, бохирдолтын хэмжээ, түвшин тодорхойлох, туршилтын үр дүнг боловсруулан дүгнэлт хийх арга барил чадварт суралцах зорилготой.

Товч агуулга

Хүрээлэн буй орчны тухай ойлголт, Хүрээлэн буй орчны химийн судлах зүйл, Хүрээлэн буй орчны хими ба бусад шинжлэх ухааны хоорондын холбоо, Химийн эволюци, амьдрал үүссэн түүх, Үйлдвэрлэлийн хөгжил, түүний экологийн асуудал, Хүрээлэн буй орчин дахь бодисын эргэлт, Биосфер дэх химийн элементүүд, Байгаль дахь биоген элементүүд, Биогеохимийн эргэлт, Орчны бохирдолт, Хемосфер, Хүрээлэн буй орчинд химийн бодисын тархах зүй тогтол, Хүрээлэн буй орчинд химийн бохирдол үүсгэгчид тэдгээрийн ХБО-д үзүүлэх нөлөө, Токсикант бодис, ангилал, тэдгээрийн организмд нэвтрэх зам, механизм, организ дахь хувирал өөрчлөлт, Атмосфер, Гидросфер, Литосфер тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг, онцлог, бохирдолтын хэлбэр, төрх, бохирдолтыг боловсруулах, Байгалийн нөөц баялаг, түүнийг зөв зохистой ашиглах гэсэн үндсэн агуулгаар судална.