Польшийн боловсролын түүх

POLS226 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

БНПУ-ын шинжлэх ухаан, боловсролын тухай орон судлалын хичээлээр өмнө олгосон мэдлэгийг гүнзгийрүүлэх, холбогдох материалыг польш хэлээр уншиж, ойлгох чадвар эзэмшинэ. Зорилт: Польшийн нийгэм, улс төрийн амьдралд боловсролын системийн гүйцэтгэсэн үүрэг Дэлхийн боловсролд түүний оруулсан хувь нэмрийг таниулах

Товч агуулга

БНПУ-ын боловсролын тогтолцоо, боловсролын бодлого, онцлог, уламжлалтай танилцах. Сэдэв: • БНПУ-ын боловсролын тогтолцоо • БНПУ-ын боловсролын эрх зүйн байдал • Дэлхийн боловсролын системд түүний эзлэх байр суурь • Сургуулийн өмнөх боловсрол • Дунд сургуулийн хичээлийн агуулга, сурагчдыг үнэлэх журам, дунд сургуулийн багш нарыг бэлтгэх • Мэргэжлийн ба хоёрдогч боловсрол. Гимназиум, мэргэжлийн дунд сургуулиудад заах хичээлийн агуулга, сурагчдыг үнэлэх, багш нарыг бэлтгэх • Гуравдагч боловсрол эзэмших. Дээд мэргэжлийн боловсрол, их сургуулийн боловсрол, их дээд сургуулиудын хичээлийн агуулга, суралцагсдыг үнэлэх журам, мэргэшүүлэх чиглэл, санхүүгийн асуудал, багш нарыг бэлтгэх • Насанд хүрэгчдийн боловсрол. • Польшийн томоохон их дээд сургуулиуд • Монголын тал польшийн их дээд сургуулиудад боловсон хүчнээ бэлтгэж ирсэн уламжлал Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Польшийн боловсролын тогтолцооны талаар дэлгэрэнгүй ойлголттой болох Үнэлгээ: идэвх-15 оноо, явцын шалгалт-35 оноо, шалгалт-50 оноо шалгах арга: сорилго, ам шалгалт Ашиглах ном, сурах бичиг: 1. Nowa enzyklopedia powszechna PWN, Warszawa, 1997 r. 2. www.oswiata.pl 3. Informator Polska 4. Korzystanie z Internetu