Цөмийн инженерчлэлийн үндэс

NUCL213 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Цөмийн инженерчлэлийн суурь ухагдахуун, судлагдахуунуудтай танилцах ба цөмийн инженер хүний мэдвэл зохих үндсэн мэдлэгтэй болно. Цөмийн хуваагдах урвалд үндэслэсэн цөмийн эрчим хүчний орчин үеийн технологийн ерөнхий суурь ойлголтуудыг олж авна. Цөмийн хуваагдах процессийн физик үндсээс эхлээд, реакторын хяналт, дулааны гидравликийн суурь ойлголтууд, цаашилбал янз бүрийн цөмийн реакторын түлш үйлдвэрлэл болон ашигласан цөмийн түлшний менежмэнт, реакторын аюулгүй ажиллагаа зэрэг асуудлыг судлана. Цөмийн инженерчлэл хөтөлбөрөөр олж авч болох олон талт холбоотой мэдлэгийн ерөнхий суурь ойлголтуудыг олж авах боломжтойгоороо давуу талтай.

Товч агуулга

Энэ хичээлээр оюутан цөмийн физикийн зарим суурь ойлголт, цөмийн реакторуудын төрлүүдтэй танилцах, цацрагийн гэмтлийн механизм, цацрагийн тун, цацрагийн хамгаалалтын талаар суурь ойлголт авна. Цөмийн гинжин урвал, нейтроны баланс, критик байдал, реактивити түүнийг хянах аргуудтай товч танилцана. Цөмийн реактор системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдний үүрэг, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олно. Дэлхий дээр ажиллаж буй усан хөргүүртэй реактор болох PWR, BWR-ийн голомтын дизайны ялгаа, онцлогийг ойлгож авна. Цөмийн түлшний циклийн гол гол шатуудтай танилцаж, ашигласан цөмийн түлшний менежментийн асуудлын талаар ойлголттой болно.