Олон улсын гэр бүл, өв залгамжлалын эрх зүй

INTL507 / Магистр

Багц цаг: 2

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлийн гол зорилго нь оюутан гэр бүл өв залгамжлалын олон улсын эрх зүйн зохицуулалт, энэ талаар гарч буй хэрэг маргааныг шийдвэрлэх практикийг нарийвчлан судална.

Товч агуулга

Хичээлээр дараах сэдвийг судална. Үүнд: Гэр бүл болоход тавигдах шаардлага, гэрлэх хэлбэрийн талаар үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад улсад бүртгүүлсэн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх, гэрлэгсдийн эд хөрөнгийн болон тэжээн тэтгэх харилцаа, эцэг эх болон хүүхдийн харилцаа, гэрлэлт цуцлахад хэрэглэх эрх зүйг тодорхойлох, гадаадад гэр бүл цуцлуулсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, олон улсын шинжтэй үрчлэлт эд хэрэглэх эрх зүй, олон улсын өв залгамжлалын эрх зүй, хууль ёсоор өвлөх, гэрээслэл үйлдэх өөрчлөхөд хэрэглэх эрх зүйг тодорхойлох зэрэг болно.