Химийн инженерчлэлийн тооцооллын аргууд

CHEN403 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Химийн инженерчлэл нь хими, биологи, физик, математикийн суурь мэдлэгийг шаарддаг. Энэхүү суурийн үндсэн дээр химийн инженерүүд термодинамик, тээвэрлэлтийн процесс, химийн кинетикийн үндсэн мэдлэгийг хөгжүүлж, тухайн процессын тооцоололыг компьютер программуудыг ашиглаж технологийн процесст хэрэглэгдэх оновчтой процесс, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх, улмаар сонгосон процесс ба аппаратын тооцоог нарийвчлан хийж, олон улсын түвшинд үйлдвэрлэлийн процессын тооцоолол хийдэг програм хангамжууд ашиглан бодит үйлдвэрийн тооцоог хэрхэн хийх аргачлал эзэмшүүлэх зорилго агуулна.

Товч агуулга

Химийн инженерчлэлийн үйлдвэрлэлийн процессуудын тооцооллын үндэс, компьютер тооцоолол ашиглан бодолт гүйцэтгэх, хими, физикийн материалын баланс, хими, физикийн энергийн баланс, тоног төхөөрөмжийн тооцоонд гомоген систем, гетероген систем, дулаан шилжилтийн процесс, дулаан солилцооны аппарат, тасралттай болон тасралтгүй урсгалын реакторуудын тооцоололыг орчин үеийн тооцооллын аргуудыг судалж, химийн үйлдвэрүүдийн урсгал болон жишиг үйлдвэрүүдийн жишээн дээр аван тооцооллын арга аргачлалд суралцах гэсэн агуулгуудыг тус хичээлийн хүрээнд үзнэ.