Хүрээлэн буй орчны эрсдлийн үнэлгээ ба токсикологи

ACHE419 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр оюутан хүрээлэн буй орчинд аливаа үйлдвэр, технологийн осол, гэмтэлээс үүдэлтэй мөн түүнчлэн химийн бодис, нэгдлээс хүрээлэн буй орчин, хүн, амьтан, ургамал, биологийн төрөл зүйл улмаар бүх экосистемд учруулж болох эрсдлийг үнэлэх токсикологи, эпидемилогийн аргачлалтай танилцаж, эрсдлийг тайлбарлах, түүнийг бууруулах, арилгах менежментийн аргачлалтай танилцаж бодит жишээн дээр шийдлэнэ

Товч агуулга

Энэ хичээлээр Хүрээлэн буй орчны эрсдэл гэж юу вэ? Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх эрсдлийг хэмжих, тооцоолох аргачлалтай танилцах, токсикологи гэж юу вэ? хүрээлэн буй орчинд тархсан химийн бодисын тархалт, шилжилт, химийн бодисоос үзүүлэх сөрөг нөлөөлөл, химийн бодис хортой эсвэл хоргүйг хэрхэн тодорхойлж болох, эрсдлийг хэрхэн үнэлэх, химийн бодисын тун хэмжээ, тун хэмжээнээс хамаарч үзүүлэх нөлөөлөл, түүнийг хэрхэн хэмжих, эрсдлийг хэрхэн тайлбарлах; амьтан, ургамал, экосистемд химийн бодис, нэгдлээс учруулах үнэлэх, тооцоолох аргачлалууд; үйлдвэр, технологийн осол, гэмтлээс үүдэлтэй эрсдлийг хэрхэн үнэлэх, эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах аргачлалуудыг орно