Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний жижиг дунд бизнес

SMHO602 / Магистр

Багц цаг: 2

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ-ийн онцлог, бизнесийн орчин, өрсөлдөх чадвар, олон улсын тэргүүн туршлага, бизнес эрхлэхтэй холбогдсон онолын эх сурвалжуудыг эрж хайх, уншиж судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшүүлнэ. Судалгааны компетенц: Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулах бичил бизнесийн орчны судалгаа хийх, бичил бизнесийн төсөл боловсруулах, олон улсын тэргүүн туршлага нэвтрүүлэх хөтөлбөр боловсруулах, асуудал шийдвэрлэх зэрэг судалгаа, шинжилгээ хийх, тооцоолох, бичиж боловсруулах зэрэг цогц чадамж эзэмшинэ. Ерөнхий компетенц: Оновчтой мэдээлэл цуглуулах, шаардлагатай эх сурвалжийг ашиглах, цагийн менежмент хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүтээлч шүүмжлэл, таамаглал дэвшүүлэх зэрэг ерөнхий чадамж эзэмшүүлнэ.

Товч агуулга

Монгол Салбарын аж ахуйн нэгжийн хөгжил, бизнесийн орчин, нийгмийн орчин, эдийн засгийн орчин, эрх зүйн орчин, бүтээгдэхүүний ангилал, борлуулалт, өрсөлдөх чадвар, спорт аяллын төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, зохион байгуулалт, байр сууцны төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, зохион байгуулалт, хоол ундааны үйлчилгээний төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, зохион байгуулалт, эко аялал жуулчлалын бичил бизнес, чөлөөт цагийн амралт, аяллын төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, зохион байгуулалт, үзэсгэлэн худалдааны зохион байгуулалт, бичил бизнесийн төсөл бичих талаарх мэдлэг олгох агуулгатай болно.