Гоо зүйн үндэс

PHIL121 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнуудад гоозүйн талаар ерөнхий мэдлэг олгож, гоозүйн хүрээнд авч үздэг асуудлууд, ойлголтууд, үзэл баримтлалуудыг болон Өрнө, Дорнын гоозүйн сэтгэлгээний түүхийг тоймлон авч үзэж, гоозүйн мэдрэмж, гоозүйн сэтгэлгээний талаархи суурь ойлголтыг өгөх болно.

Товч агуулга

Гоозүй гэж юу болох, түүнийг ямар ямар салбар ухаанд хэрхэн авч үздэг, гоозүйн ямар ямар үндсэн ойлголт ухагдахуун, үзэл баримтлал байдаг, тэдгээрийг Өрнө, Дорнын түүхэнд хэрхэн авч үзэж ирсэн, гоозүйн мэдрэмж, гоозүйн сэтгэлгээг хэрхэн үүсгэх, юм үзэгдлийг хэрхэн гоозүйн үүднээс харж тодорхойлох талаар, урлагийн олон салбаруудыг тоймлон энэхүү хичээлээр үзнэ.