Академик англи хэл 2 (Дунд)

AENG122 / Бакалавр

Багц цаг: 3

Гадаад хэлний сургалтын төв

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад 1. Харилцах дадал-2: Сургалт судалгааны тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд сонсож ойлгох, санаа бодлоо илэрхийлэх зэрэг харилцаанд зайлшгүй шаардагдах чадварыг хөгжүүлэхэд уг хичээлийн зорилго оршино. 2. Унших дадал-2: Суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт, судалгааны бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи үг хэллэгийг эзэмшүүлэх, уншиж ойлгох чадварыг дээшлүүлэхийн тулд уг түвшинд тохирсон унших чадварыг хөгжүүлж мэргэжлийн ном, сэтгүүл, интернетийн мэдээллийг англи хэлний дунд түвшинд бүрэн ашиглаж сурах дадал олгох; 3. Бичих дадал-2: Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичихэд шаардлагатай бичгийн үндсэн дадал, чадварыг хөгжүүлэх, суурь шинжлэх ухааны салбарын сургалт, судалгаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг ашиглан англи хэл дээр бичих чадварыг дээшлүүлэх;

Товч агуулга

Харилцах дадал-2: Хүмүүнлэг, Байгалын ухаан, Хоол тэжээл ба Социологи, Математик ба Бизнес, Амьтан Судлал болон Сэтгэл Судалын шинжлэх ухааны холбогдолтой сэдвийн хүрээнд Коллеж, их сургуулийн хичээлийн лекц сонсож тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлэгт оролцож бусдыг сонсох, гол ба туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг ялгаж сонсох зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх; Багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, лекцийн агуулга ярих, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хийж гүйцэтгэнэ Унших дадал-2: Социологи ба Олон Улс Судлал, Генетик ба Сэтгэл Судлал, Физиологи ба Сэтгэл Судлал, Уран зохиол ба Эмэгтэйчүүд Судлал, Геологи ба Археологи, болон Түүхийн шинжлэх ухааны холбогдолтой сэдвийн хүрээнд өгөгдсөн бичвэрээс тодорхой мэдээлэл хайж унших, ерөнхий агуулга, гол санааг тодорхойлох, чухал санааг тэмдэглэх, онолын тодорхойлолт, түүнийг баталж байгаа өгүүлбэрийг ялгаж таних, шинжлэх ухааны судалгааны ерөнхий аргачлалтай танилцах, мэргэжлийн үг хэллэгийн утга тайлбарлаж, шалтгаан үр дагавар илэрхийлсэн, тодорхой үе шаттай явагддаг үйл явцыг дүрсэлсэн өгүүлбэрийн бүтэцтэй танилцах, бичвэрийн гол санааг хүснэгт, диаграм ашиглан илэрхийлэх, сургалт судалгаанд түгээмэл хэрэглэгддэг шинэ үгээр үгсийн сангаа баяжуулах дасгал хийж гүйцэтгэнэ. Бичих дадал-2: Дүрслэх, мэдээлэх, үнэмшүүлэх өгүүлбэр бичих, судалгаа шинжилгээний бичлэгийн үе шаттай танилцах, санаа тоймлох, цогцолбор бичих арга зүйд суралцах, гол санаа илэрхийлсэн өгүүлбэр, хэлц болон гишүүн өгүүлбэрийг ялгаж таних, дүрслэх өгүүлбэрт тэмдэг нэр болон тодотгол гишүүн өгүүлбэрийг хэрэглэх, тодорхой болон ерөнхий мэдээллийг ялгах, гол санааг тоймлон харуулахын тулд бүдүүвч зураг, вэннийн диаграм ашиглах, судалгаа хийх, багаар үр бүтээлтэй ажиллах, дохио үгийг таних, утга шилжүүлэх холбоосыг бичвэрт зөв хэрэглэх, мэдээлэл бэлтгэхэд график ашиглах, ярилцлага авч тэмдэглэл хөтлөх, мэдээллийг уялдаатайгаар үзүүлэх, судалгааны материалыг зөв ишлэх, үйл үгийн цагыг зөв хэрэглэж сурах дасгал хийж гүйцэтгэнэ. .