Анхан шатны итали хэлний унших бичих дадал

ITAL212 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин цагийн италийн утга зохиолын яриа, бичгийн хэлний хэм хэмжээнд зөв уншиж, бичих ; Сурах бичгийн хүрээнд гарч буй сэдэв болон бусад нийгэм, соёлын харилцаа, өдөр тутмын амьдрал, гэр бүлтэй холбогдох нийтлэг сэдвийн хүрээнд анхан шатны түвшний эх бичиж сурах. Итали хэлний хэлзүй, үгийн сан, өгүүлбэрзүйн анхан шатны мэдлэгээ хэрэглэх, бататгах, үзсэн дүрэм, мэдлэгийн хүрээнд италиар зөв бичиж, үзэл бодлоо илэрхийлж сурах нь цаашид яриа, бичгийн хэлний дадал чадварын суурь болох ач холбогдолтой.

Товч агуулга

Сурах бичгийн хүрээнд гарч буй сэдэв болон бусад нийгэм, соёлын харилцаа, өдөр тутмын амьдрал, гэр бүлтэй холбогдох нийтлэг энгийн сэдвийн хүрээнд анхан шатны түвшний эх бичиж, үзэл бодлоо илэрхийлж сурах болно. Үүнд: өөрийн болон гэр бүлийн танилцуулга, өдөр тутмын амьдралтай холбоотой сэдвээр богино эх, зурвас бичих, тэмдэглэл бичих, энгийн маягт, асуулга бөглөх, гэр бүл, сонирхол, чөлөөт цаг, спорт, урлаг, үзвэр үйлчилгээ, хүсэл мөрөөдөл, төлөвлөсөн ажлын тухай богино эх бичих, сэдвийн дагуу өөрийн үзэл бодлоо товч илэрхийлэх, эелдэгээр санал хүсэлтээ бичих зэрэг болно.