Монгол үндэсний зохиомж

ICSI320 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр дүрслэлээр олж авсан мэдлэг, дадал дээрээ тулгуурлан Монгол ахуй, эдлэл хэрэглэл, ном хэвлэл, дүрслэл, хээ угалз, бэлгэдлийн холбогдолтой дүрслэлүүдийг судлах, байгуулалтыг компьютер дээр програм ашиглан хийх, хөдөлгөөнд оруулах, улмаар монгол үлгэрийн баатрыг зохиомжлон бүтээх чадвар, дадал эзэмшинэ.

Товч агуулга

Монголчуудын зөн бэлгэдлийн уламжлал ба шинэчлэл, үг яриа, аман зохиол, дуу хөгжимд бэлгэдэл зүй туссан байдал, монгол тамга, тэмдэг, соёмбо, монгол бичиг, үсэг соёлын гарал, хөгжил, онцлог, монгол гэр, тавилга, монгол хүний эдлэл хэрэглэл, монгол зураг, зээгт наамал, монгол наадгай, монгол хүүхэлдэйн дүр зэрэг онолын мэдлэгийг дадлага ажилтай хослуулан суралцана.