Комплекс анализ

MATH311 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Орчин цагийн математикийн хүчтэй аппаратуудын нэг болох комплекс хувьсагчийн функцийн онолтой танилцуулах, функцийн мөн чанар, элементар функцүүдийн гүн гүнзгий холбоог ухамсарлуулах, комплекс анализын техникүүдийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино. Комплекс хувьсагчийн функцийн онол нь функцийн онол, функционал огторгуйнуудын судалгаа, операторын онол, ердийн болон тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийн онол, онолын механик, физикийн чиглэлээр мэргэших оюутнуудад онолын суурь болох ач холбогдолтой юм.

Товч агуулга

Комплекс тоо, нэг комплекс хувьсагчтай функцийн уламжлал, интеграл, аналитик функцийг цуваанд задлах, онцгой цэгүүд, тэдгээрийг ангилах, үлдэц, түүний хэрэглээ, аргументын зарчим, конформ буулгалт, дөхөлтийн теоремууд болон зарим тусгай функцүүд