Магадлалын онол

STAT201 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлээр статистикийн чиглэлийн хичээлүүдийг үзэж судлахад шаардагдах мэдлэг чадварыг эзэмшүүлэх бөгөөд магадлалын онолын үндэс суурьтай танилцаж, санамсаргүй үзэгдэл, түүний магадлал, санамсаргүй хувьсагч, түүний тархалтын хууль болон тэдгээрийн үндсэн чанар, зүй тогтлыг ойлгож мэдсэнээр санамсаргүй үзэгдэл ба процессийн талаарх төсөөлөл, ойлголтоо баяжуулахад хичээлийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Санамсаргүй үзэгдэл, үзэгдлийн магадлал, магадлалын зарим хялбар хэмжээсүүд, нөхцөлт магадлал, хамааралгүй үзэгдлүүд, Байесын томъёо, Бернуллийн схем, санамсаргүй хувьсагч, түүний тархалтын хууль, нягтын функц, санамсаргүй хувьсагчдын хамтын тархалт, тухайн тархалт, нөхцөлт тархалт, хамааралгүй санамсаргүй хувьсагчид, характеристик функц ба момент үүсгэгч функц, магадлал үүсгэгч функц, хязгаарын теоремууд