Химийн сургалтын киррикюлим ба түүх

CHED601 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь манай орны химийн сургалтын хөтөлбөрийн өнгөрсөн үеийн болон өнөө үеийн түүх, хөгжил, сургамжийг үечлэн судлахын зэрэгцээ хөтөлбөрийн онол арга зүйд суурилан задлан шинжилгээг түүхэн болон өнөөгийн бодит баримт нотолгоо дээр явуулах замаар химийн сургалтын хөтөлбөрийн мэдлэг, чадвар, дадал, хандлага төлөвшүүлэхэд оршино. Ач холбогдол: • Өнөөгийн болон өнгөрсөн үеийн химийн сургалтын хөтөлбөрийг судалж бодит баримтад тулгуурлан үнэлгээ дүгнэлт өгөх мэрэгжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулах • Химийн сургалтын хөтөлбөрийн түүх, ирээдүйн чиг хандлагыг харуулсан баримт, нотолгоо бий болгох • Химийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сайжруулах, шинжлэх мэдлэг, ур чадвар хөгжүүлэх

Товч агуулга

Энэ хичээл өнгөрсөн зууны химийн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал болон орчин үеийн хөтөлбөрийн аргументуудыг авч үзэж хэрэглэнэ. Суралцагчид түүхийн шинжлэх ухаанч арга барил хэрэглэн манай орны химийн сургалтын хөтөлбөрийн түүхэн баримт, нотолгооны цуглуулах зэргээр оролцоотой суралцана. Гадаад улс орны химийн сургалтын хөтөлбөртэй харьцуулсан судалгаа хийнэ. Хичээл бүр нь суралцагчдын багаар ажиллаж, тэдэнд зориулсан анхан шатны мэдээлэлтэй ажиллах зэргээр гол түүхэн асуулт, асуудлын эргэн тойронд явагдаж, унших болон янз бүрийн ур чадвар чадвараа хөгжүүлэх боломж олгоно. Энэ хөтөлбөр түүхэн эх сурвалж, асуудлыг хэрхэн авч үзэх, контексжуулах, батлах нотлох боломжийг олгоно. Үүний зэрэгцээ түүхэн сэдвийн түүхэн баримтыг янз бүрийн үзэл санааны үүднээс үнэлэх, нотлох баримтад тулгуурлан ирээдүйн хандлагыг дүгнэх суралцах үйлийг гүйцэтгэнэ.