Уйгарын түүх

TURK363 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

744-840 оны хооронд оршин тогтнож байсан эртний Уйгур хаант улсын улс төрийн тогтолцоо, нийгмийн байгуулал, эрхлэх аж ахуй, гадаад, дотоод харилцаа мөн түүнчлэн тэдний угсаа гарал, овог аймгийн бүрэлдэхүүн, шашин соёл, хэл бичиг хийгээд Монгол нутаг дахь Уйгурын үеийн археологийн судалгааны тойм зэрэгтэй танилцах, улмаар Уйгурын түүхийн талаар шинжлэх ухааны үндэстэй, системтэй мэдлэг эзэмших, эзэмшүүлэхэд хичээлийн гол зорилго, ач холбогдол оршино.

Товч агуулга

Уйгуруудын угсаа гарал, овог аймгийн бүрэлдэхүүн, үүсэл гарлынх нь талаарх домог, уугал газар нутаг, тэдний шилжилт хөдөлгөөний үр дагавар, түүхэн нөхцөл байдал; 1. Уйгурын хаант улсын улс төр, нийгмийн байгуулал, тэдний дотоод, гадаад зөрчил, аян дайн, хүчирхэгжин мандсан үе, бүс нутагт эзэлж байсан байр суурь 2. Эртний Уйгурын эрхлэх аж ахуйн онцлог 3. Эртний Уйгурын эдийн ба оюуны соёл: шашин, бичиг соёлын гол онцлог 4. Монгол нутаг дахь Уйгурын үеийн археологийн дурсгалын судалгааны тойм, судлагдсан байдал, судалгааны чиг хандлага зэргийг тухайлан үзэж судална.