Молекулын бүтэц ба спектроскоп

CHEM412 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Молекулын электронт бүтцийг Шредингерийн тэгшитгэлийн бодолтод үндэслэн долгионы функцийг ашиглан тайлбарлах, квант механикийн загварыг ашиглаж эффектив Хамилтоны матрицын хувийн утгаас спектрт ажиглагдах энергийн түвшнийг тогтоох, хувийн төлөв хоорондын шилжилтийн сонгох дүрмээр харьцангуй эрчмийг урьдчилан таамаглах чадвар эзэмшүүлэхэд хичээлийн гол зорилго оршино.

Товч агуулга

Электроны бүтэц, хэлбэлзэл, эргэлтийн эффектив Хамилтоны квант механикын загвар, шилжилтийн сонгох дүрэм, харьцангуй эрчим, Борн-Оппенгеймерын ойролцооллын дутагдалтай тал, стационар фазын ойролцоолол, Ван Блэкын шилжилт, Молекул орбиталын онол (Волшийн диаграм), молекулын спектрын тэмдэглэгээ зэргийг авч үзнэ.