Банкны менежмент

FINN315 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Банкны менежмент” хичээлийн зорилго нь арилжааны банкны зохион байгуулалтын үндэс, банкны бүтээгдэхүүн үйчилгээний төрөл, хэлбэр,банкны хөрөнгf оруулалтын ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдээр эрсдэлээс хамгаалах аргууд, зээлдэгчийн зээлжих чадварыг үнэлэх, банкны тогтвортой найдвартай байдлыг хангах аргууд, банкны хөрөнгө түүний эх үүсвэрийг удирдахад шаардлагатай онол арга зүйн мэдлэг оюутанд эзэмшүүлэхэд оршино. Уг хичээлээр оюутны олж авсан мэдлэг, эзэмшсэн чадвар нь санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж сурах.

Товч агуулга

Банкны удирдлага, зохин байгуулалтын үндэс, банкны өөрийн хөрөнгийн бүрэлдэхүүн, өөрийн хөрөнгийг хэмжих, хүрэлцээг тооцох аргачлал. Банкны хөрвөх чадвар, түүний үнэлгээний үзүүлэлтүүд. Банкны зээл, зээлийн төрөл, ангилал, банкны төрөл, ангилал, бүтээгдэхүүн үйлчилгээ, банкны активууд, түүний бүтэц, актив байршуулахад баримтлах бодлого, аргууд, активын диверсификаци, активын чанарын ойлголт, чанарын ангилал, үнэлгээ. Банкны төлбөр тооцооны систем, банкны хөрөнгийн эх үүсвэрүүд, татан төвлөрүүлсэн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн. Хадгаламж, харилцах, зээлээр татах хөрөнгө, түүнд баримтлах бодлого, эх үүсвэрийн үнэ бодлого, зээлжүүлэх аргууд, зээлийн хүү, банкны активт үнэт цаас байршуулах шаардлага, үнэт цаасны төрөл, ангилал, үнэт цаасны хямдруулалт тооцох аргачлал, Бэлэн бус төлбөр тооцооны систем. Валютын спот, форвард, своп, опшин арилжаанууд, тэдгээрийн үнэ ханшийг тооцох арга зүй. Корреспондент банкны харилцаа. Банкны үйлчилгээ, түүний нэр төрөл, уламжлалт бус шинэлэг үйлчилгээнүүд. Банкны зуучлал, үйлчилгээний (факторинг, форфейтинг, лизинг, траст болон үл хөдлөх хөрөнгийн талаарх үйлчилгээ, үнэт металлын үйл ажиллагаа, карт, телефон банк, электрон банк, интернэт банк, АТМ-н үйлчилгээ, эскроу данс гэх мэт) нэр төрлүүд тэдгээрийн мөн чанарын талаар судална.