GPU програмчлал

ICSI322 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Зэрэгцээ програмчлалын үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэх, нэг агшинд хэд хэдэн даалгаврыг боловсруулах програм хангамжийн архитектуруудтай танилцаж хэрэглэх дадал чадварыг суулгах

Товч агуулга

Thread-д суурилсан, process-т суурилсан параллелизмын давуу талыг шингээсэн програм хангамжийн архитектурыг хэрхэн боловсруулж хэрэгжүүлэх тухай энэ хичээлээр судална. Python хэлний модулиудыг ашиглан асинхрон програм хэрхэн хөгжүүлэх болон PyCUDA, NumbaPro, PyOpenCL ашиглан хэрхэн GPU дээр програмчлах аргад суралцана. Энэхүү хичээлийг судалснаар процессийг синхрончлох, гүйцэтгэх үйлдлийг багасгах, кодыг оновчлох зэрэг суурь ойлголтыг эзэмшиж, тохирох боловсруулалтын шийдлийг хэрэгжүүлж туршиж үзнэ.