Күнзийн философи ба орчин үе

PHIL406 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Күнзийн философи ба орчин үе” хичээлээр түүний философийн гол ойлголт, үзэл баримтлалыг суралцагчдад эх сурвалжийн агуулгаар танилцуулна. Энэ хүрээнд тэнгэр ба хүн, хүн ба нийгэм, мэдлэг, түүнийг хаанаас, хэрхэн олж авдаг тухай, хүний амьдралын зорилго, түүнд хэрхэн хүрэх тухай, хүмүүн ёс суртахууны хувьд эрхэмлэх дээд зарчим, хэм хэмжээ, удирдах болон удирдуулах ёсны тухай олон асуудлыг судална. Энэхүү философийг судалснаар түүний философи сургаалууд хэрхэн бүрэлдэж, иргэн хүний болон нийгмийн амьдралд нөлөөлсөн, мөн өнөө үеийн философид хэрхэн уламжлагдсаныг танин мэдэж, улмаар суралцах боломжтой. Мөн Күнзийн философийн эх сурвалжууд, гол үзэлтэй танилцсанаар хятадын философи соёлын талаар гүнзгий мэдлэгтэй болно. Хятадын философийн цөм болсон Күнзийн философийг судалсанаар эрдмийг эрхэмлэх ухаан ба хувь хүний ёс суртахууны философид суралцаж, ялгаатай үзэл санаануудад бүтээлчээр шүүмжлэлтэй хандах чадвар, сэтгэлгээ, үндэслэгээ дэвшүүлэх, үзэл бодлоо ухаалаг илэрхийлэх чадвараа дээшлүүлнэ. Мөн нийгмийн болон хувь хүний амьдралын тулгамдсан асуудлыг олон талаас нь авч үздэг байх, мэдээллээс зөв сонголт хийдэг байх, мэтгэлцэх тодорхой чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр Күнзийн философи, ёс зүй, нийгэм-улс төрийн үзэл сургаал орчин үед хувь хүний болон гэр бүлийн амьдралд, нийгэмд, дэлхий дахинд хэрхэн нөлөөлж буй талаар авч үзнэ. Күнзийн философи жэнь, жүн, шү гэх мэт ойлголтуудын философи агуулгыг хамруулна.