Хөрөнгө оруулалтын шинжилгээ

ACCN404 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөрөнгө оруулалтын шинжилгээ хичээлээр ААН байгууллагын бизнесийн үйл ажиллагааг өргөтгөх, сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зүй зохистой байршуулж, зах зээлд эргэлтэнд оруулах, мөнгөний хомсдолыг багасгах, өөрийн үйл ажиллагааг өргөтгөн бусад орны зах зээлд нэвтрүүлэх зэргээр хөрөнгө оруулалтын механизмаар дамжуулан бизнесийг тэлэх, арга зүйг онолын түвшинд нарийн судалж үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино. Санхүү, НББ-ийн мэргэжлийн ангийн оюутнууд сонгон суралцах, санхүүгийн мэргэжлийн боловсрол олгох хичээл юм.

Товч агуулга

Хөрөнгө оруулалтын шинжилгээний агуулга, зорилго, судлах зүйл, төрөл, хэлбэр, шинжилгээнд ашиглагдах арга, аргачилал, хөрөнгө оруулалтын ажлын зохион байгуулалт,хөрөнгө оруулалтын эрсдэл, оновчтой шийдвэр гаргалт зэрэг ойлголтуудыг судлан эзэмшинэ. Хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага мөн чанарыг ойлгох, хөрөнгө оруулалтын талаар өөрийн үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болно.