Хүн ам зүйн шинжилгээний шууд аргууд

DEMO611 / Магистр

Багц цаг: 2

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүн ам зүйн мэдээллийн эх үүсвэрүүд, мэдээллийн чанарыг үнэлэх аргууд, хүн ам зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний үндсэн үзүүлэлтүүдийг шууд аргаар тооцох, үр дүнг тайлбарлах, төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний ялгавартай байдалд дүн шинжилгээ хийх, харьцуулж үнэлэн дүгнэх арга зүйд сургана.

Товч агуулга

Хичээлээр хүн амын мэдээллийн эх үүсвэрүүдийг үнэлэх шууд арга техникүүдийг танилцуулна. Хүн амын дундах төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний шууд тооцох арга техникүүд ашиглана. Хүн ам зүйн зарим нэгэн шууд аргуудыг тухайлбал, АНУ-ын Тооллогын Товчооноос гаргасан хүн амын мэдээллийн шинжилгээний автомат хүснэгт PAS, НҮБ-ын нас баралтын шинжилгээний багц программ MORTPAK–гийн талаар товч танилцуулна