Боловсролын сэтгэл судлал

PSYC701 / Доктор

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээл нь суралцагчдын хувьд боловсролын харилцааны сэтгэл зүйн үндсийг танин мэдэж боловсролын олон талт асуудлыг судалж, дүн шинжилгээ хийх, сургалтыг зохион байгуулахад боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэх чадвар, дадал бий болгох зорилготой.

Товч агуулга

Уг хичээл нь боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн мөн чанарыг танин мэдэх, ойлгоход суралцагчдад тусална. Үүний тулд сургалтын харилцаанд оролцогчдын буюу багш, суралцагчийн сэтгэл зүйн онцлог, хөгжлийн сэтгэл зүйн асуудал, сурах үйл ажиллагааны хэлбэр төрлүүдээс хамааран сургалтын үед илрэх сэтгэл зүйн онцлогийг авч үзнэ. Сургалтын явцад багш хэрхэн сэдэлжүүлэх, сургалтын үед суралцагчдын хэрэгцээ, сонирхол, сэдлийг хэрхэн таних, идэвхжүүлэх асуудлыг хамруулна. Мөн сурах үйл ажиллагааны онцлог, тогтоох үйл, мэдээлэл эзэмших, мэдээлэл боловсруулах сэтгэл зүйн үндэс, бие даалтын ажлын онцлог зэргийг танин мэднэ. Үүнээс гадна боловсролын мөн чанар, орчин үеийн боловсролын чиг хандлагыг танин мэднэ.