Орос хэлний бичгийн орчуулга

RUTR342 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол, орос хэлний хэлзүйн онцлогийг харгалзан утгачлан болон хадаж орчуулах зарчимд суралцах Орчуулах зарим арга барил эзэмшүүлэх Найруулгын өнгө аясыг алдагдуулахгүйгээр хөрвүүлж сурах

Товч агуулга

Монголоор:Хэвлэл мэдээллийн найруулгатай мэдээ орчуулах явцад текстэнд өгүүлбэрзүйн задаргаа хийх, зарим үгийн эквивалентыг олох, паралел текстэд ажиглалт хийх, орчуулах дасгал хийнэ. Байгууллагын нэр, ажилтнуудын албан тушаал, зэрэг, хэргэм, цол орчуулж сурна. Дэлхий дахины улс төрийн онцлох үйл явдлууд, улс төрийн үйл амьдралын мэдээ орчуулах явцад гаргаж буй найруулгын алдаа олох, засах дасгал хийнэ. Тодорхой сэдвээр орчуулах явцад нийтлэлийн найруулгын онцлогт ажиглалт хийнэ. Орчуулгазүй, Орчуулга судлал орчуулгын хэлзүйн асуудал, орчуулгын найруулгын асуудал, орчуулгад үг сонголт , үг оноолт, нэр томъёо судлал текстэд гарсан анализаа ашиглах, буруу найруулсан текстийг засварлахад баримтлах зарчим, засч орчуулах улмаар найруулан бичихдээ хэлзүйн болон логикийг анхаарах, сэдвийн холбогдолтой үгийн санг баяжуулна.