Уур амьсгалын өөрчлөлт

GEOG605 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Уур амьсгалын өөрчлөлт” хичээлийн гол зорилго бол уур амьсгалын систем, түүний бүрдүүлэгчүүдийн харилцан уялдааг холбоог тодорхойлох, байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр системд гарч буй өөрчлөлтийг илэрхийлэх явдал юм.

Товч агуулга

Өнгөрсөн зууны 70-аад оны үеэс уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хурцаар тавигдаж онолын уур амьсгал буюу уур амьсгалын системийн математик загварчлал гарч ирснээр уур амьсгалын тодорхойлолт улам нарийсч тодорхой хязгаарлагдмал хугацааны дотор уур амьсгалын системийн төлөв байдлын статистик ансамбль гэж тодорхойлох болов. Уур амьсгал бүрэлдэхэд нөлөөлж байгаа агаар мандал, усан мандал, газар бүрхэвч, криосфер, биосферийг нийтэд нь уур амьсгалын систем гэж нэрлэх бөгөөд эдгээр хооронд энерги, массын солилцоо буюу харилцан үйлчлэл явагдсаны үр дүнд манай гарагийн уур амьсгал бүрэлдэн тогтдог. Уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийг илрүүлэх асуудал нилээд төвөгтэй, ямар хугацааны масштабт авч үзэж байгаагаас хамаардаг. Гарсан хувиралт өөрчлөлт нь тухайн хэмжигдхүүний байгалийн жамаар хэлбэлзэх хязгаарт байна уу эсвэл статистик үнэмшилтэй ихээхэн гажилт уу гэдгийг илэрхийлэх шаардлагатай болдог.