Олон улсын нийтийн эрх зүй

INTL300 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын нийтийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд олон улсын нийтийн эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, олон улсын харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд олон улсын нийтийн эрх зүйг хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Эрх зүйн ангийн оюутанд олон улсын эрх зүйн харилцаа, хэм хэмжээний талаар ойлголт өгөх, мэдлэг олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох олон улсын нийтийн эрх зүйн түүхэн хөгжил, ойлголт, эх сурвалж, зарчим, субъект, хүн ам зүйн орчин, нутаг дэвсгэр, эрх зүйн хариуцлага, олон улсын маргааныг шийдвэрлэх арга зам, гэрээний эрх зүйн зохицуулалт, олон улсын байгууллага, гадаад харилцаа, хүний эрх, хүмүүнлэгийн болон эрүүгийн эрх зүй, олон улсын эдийн засгийн болон аюулгүй байдал, далайн буюу агаарын эрх зүй, сансрын болон хүрээлэн байгаа орчны эрх зүйн талаар ойлголт өгч, олон улсын үйл ажиллагаанд олон улсын хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.