Үүсгүүр өгүүлбэрзүй

LING710 / Доктор

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүний хэл ярианы цогц санаа илэрхийлэх нэгж үүсгэх, үүсгэснээ хураах, түүнийг эргэн сэргээх зэрэг үйлдэл хийх чадавхийн талаар хэлний бүтцийг хийсвэр аргаар судалж болох таамаглалыг судласнаар хэл яриа үүсэх физиологийн тал болон дотоод хэл, хэлний хэрэглээ буюу гадаад хэл ойлголтын хүрээнд хэлний үзэгдлийг тайлбарлах онол, аргазүйн асуудлыг судална. Хэлний гүн ба өнгөн бүтцийн түвшин, уг хоёр түвшний өөр хоорондоо холбогдох уялдаа холбоо буюу хувьсах үйлдлээр хэл яриа бүтэх уураг тархины болон хэлэх ярих үйлийг тайлбарлана.

Товч агуулга

Стандартын онол, Өгүүлбэрийн бүрэлдүүлбэрийн бүтэц ба гүн ба өнгөн бүтэц, рекурсив ба гишүүн өгүүлбэрийн мөн чанар, Өргөтгөсөн стандартын онол, Х-штрихийн онол, Захирах холбох онол, Т-ийн ялгалын онол, Тета онол, Минималист онол зэрэг бүлэг сэдэв судална.