Геоэкологи

ENVI208 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Геоэкологийн шинжлэх ухааны үндсэн зорилго нь дэлхийн гео орчныг гамтай, зүй зохистой ашиглахыг хангах онолын болон практик үндэслэлийг боловсруулах, түүнд суралцахад оршдог. Энэ зорилгын хүрээнд Геоэкологийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч чиглэлүүдтэй танилцаж, үзэл баримтлалуудыг тодорхойлж, хүчин зүйлсүүдийн ангилал, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо болон судалгааны чиглэлүүдтэй онол практикийн түвшинд танилцана. Харин хээрийн дадлагын хүрээнд оюутан Геоэкологийн шинжлэх ухааны судалгааны зорилт болох дараах асуудлуудыг шийдэхэд суралцахад чиглэгдэнэ. 1. Байгалийн болон техноген хүчин зүйлсийн үйлчлэлээр Дэлхийн гео орчинд гарч байгаа өөрчлөлтийг задлан шинжлэх 2. Ус, агаар, газар, эрдэс баялагийг зүй зохистой ашиглах хамгаалах 3. Байгалийн болон техноген процессоос хүрээлэн буй орчинд үзүүлдэг хор хөнөөлийг бууруулах

Товч агуулга

Хүрээлэн буй орчны чиглэлийн салбарын бүх оюутнуудад суурь ойлголт өгөх чиглэлд заана. Энэхүү хичээлийн агуулга нь Геоэкологийн ШУ-ны үүсэл, хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлал, ангилал зүй, судалгааны чиглэл, залгамж хичээлийн уялдаа холбооны талаар ерөнхий суурь мэдлэг олж авахаас гадна амьд организм болон амьгүй зүйлсийн харилцан шүтэлцээ, хүрээлэн буй орчин амьд органимд хэрхэн нөлөөлдөг болоод бусад хүчин зүйлсийн нөлөөллийн талаар заана.