Химийн хичээлийн үнэлгээний арга зүй

CHED305 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сургалтын үнэлгээний орчин үеийн шаардлагад нийцсэн даалгавар боловсруулах аргад суралцуулах, ажиглах, хяналтын хүснэгт болон рубрик хэрэглэх зэрэг дэвшилтэт аргаар химийн хичээлээр сурагчдын мэдлэг чадварыг бодитой үнэлэх, үр дүнг хөтөлбөр, сурах бичиг, өөрийн хэрэгжүүлсэн арга зүйтай холбон тайлбарлаж, сайжруулах чадварт суралцана.

Товч агуулга

Энэ хичээл нь химийн хичээлээр үнэлгээний даалгавар хэрхэн боловсруулах, даалгаврыг хэрхэн шинжлэх, үнэлгээний үр дүнг хэрхэн зохистой тайлбарлах талаарх мэдээллээр хангана. Сонгох даалгавар, гүйцэтгэлийн даалгавар, компьютерт суурилсан үнэлгээ зэрэг үнэлгээний олон аргуудын давуу, сул талын талаар мэддэг болно. Мөн түүнчлэн үнэлгээ нь суралцагчийн суралцах үйлийг хэрхэн дэмждэг талаар судална. Суралцагчид чанартай үнэлгээний даалгавар хэрхэн боловсруулах, тусгай зорилгын үүднээс үнэлгээний даалгаврыг хэрхэн шинжлэх талаар судлах болно.