Макроэкономиксийн үндэс

ECON102 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүү, эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнуудад макро түвшний судалгааны үндсэн ойлголтуудыг энгийн түвшинд танилцуулж, макро эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх арга зам, бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн эерэг, сөрөг үр дагаваруудыг тодорхойлох чадвар эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Макро эдийн засгийн үндсэн асуудлууд, эдийн засгийн өсөлт хэрхэн бий болдог, өсөлтийг хэмжих үзүүлэлтүүд болох үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцоолох болон тооцоололтод анхаарах зүйлсийн талаар эхний бүлэгт авч үзнэ. Дараагийн бүлэгт макро эдийн засгийн тогтворжилтийн нөхцлийг нийт эрэлт нийлүүлэлтийн загвараар тодорхойлох ба үүний тулд нийт эрэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, нийт нийлүүлэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, эдийн засагт тэнцвэр тогтох нөхцөл, тэнцвэрийн өөрчлөлт зэргийг онолын үүднээс тайлбарлана. Үүний дараа хэрэглээ, хадгаламж, Кейнсийн хэрэглээний функц, орлогоос үл хамаарах хэрэглээ, ахиуц хэрэглээ болон хадгаламж, бизнесийн тогтмол хөрөнгө оруулалт, зээлийн хүүгийн түвшний өөрчлөлт, барилга байгууламж, орон сууцны хөрөнгө оруулалтын талаар авч үзнэ. Түүнчлэн тогтвортой байдлын талаарх ойлголт, эдийн засгийн мөчлөг, мөчлөгийн үе шатууд, ажилгүйдэл инфляци үүсэх нөхцөл, хэлбэр, эдийн засагт үзүүлэх үр дагавар зэргийг авч үзнэ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон сангийн бодлогыг засгийн газраас хэрэгжүүлдэг ба эдийн засагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж бодлогын сонголт хийгддэг. Энэ хичээлээр эдийн засгийн ямар үед аль бодлогыг хэрэгжүүлэх үр дүнтэй болох, бодлогуудыг хэрхэн хослуулж хэрэгжүүлэх талаарх ойлголтуудыг онолын үндэслэлтэйгээр өгөх болно. Түүнчлэн зардлын болон татварын өсгөн үржүүлэгчдийг хэрхэн тооцох аргыг тайлбарлана. Эдийн засаг нь нээлттэй үед зөвхөн дотоод эдийн засгийн үйл ажиллагаанаас төдийгүй гадаад улс орнуудын эдийн засгаас харилцан хамаарч байдаг. Иймд эдийн засгийн нээлттэй байдлыг илтгэдэг нэг үзүүлэлт болох гадаад худалдаа хийгдэх шаардлага, гадаад худалдааны онцлог, гадаад худалдааны онолуудын талаар авч үзэх ба худалдааны бодлогын үр ашиг, зардлуудын талаар үзнэ.