Даатгалын актуар

INSR424 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр санхүүгийн хүүний тооцооны аргачлалын математик үндэслэл, даатгалын актуар тооцооны ерөнхий ойлголт, даатгалын үйл ажиллагаанд актуар тооцоог хэрэглэх аргачлалыг судлана. Амьдралын даатгалын тооцоонд өргөн хэрэглэдэг насжилтийн хүснэгтийн математик тооцооны аргачлал, даатгалын төлбөр, хураамжийг магадлалын тооцооны үндсэнд тодорхойлох, даатгалын загвар зохиох аргачлал эзэмших, хөгжилтэй орны актуар тооцооны аргачлалыг өөрийн орны даатгалын үйл ажиллагаанд хэрэглэх онол, арга зүйг эзэмшихэд оршино.

Товч агуулга

Энэ хичээлийн эхний хэсэгт даатгалын актуар тооцоонд өргөн хэрэглэдэг энгийн, нийлмэл, тасралтгүй хүүний тооцооны аргачлал болон жигд мөнгөн урсгал, жигд бус мөнгөн урсгалын тооцооны онцлог, санхүүгийн хэрэглээ, хүүний тооцооны бусад үзүүлэлтийг тодорхойлох математик аргачлалыг судлана. Түүнчлэн даатгалын үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдэлийн мөн чанар, тодорхойлолт, ангилал, ялгаатай тал, тооцооны аргачлалыг авч үзнэ. Манай орны тэтгэвэрийн даатгалыг боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, хуучин даатгалын тогтолцоонд актуар тооцоо хэрэглээгүйн улмаас үүсч болзошгүй эрсдэл, сул талыг авч үзнэ. Манай орны даатгалын үйл ажиллагааны гол хэсэг тэтгэвэрийн даатгал, амьдралын даатгал, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд актуар тооцоо хэрэглэх боломж болон тооцооны аргачлалын төсөөтэй болон ялгаатай талыг судлана.