Өгөгдлийн шинжилгээ ба дүрслэлийн программчлал

ICSI324 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр өгөгдөл үйлдвэрлэлт асар ихээр нэмэгдэж байна. Үүнийг дагаад өгөгдөлтэй ажиллах, өгөгдлөөс хэрэгцээт мэдээллээ гаргаж авах, түүнийгээ ойлгомжтой дүрсэлж харуулах ур чадвар нэн чухал болж байгаа билээ. Уг хичээлээр эдгээр эрэлттэй байх ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн уг хичээлийн агуулгыг бүрэн эзэмшсэнээр оюутан цаашид өгөгдөл дээр анализ шинжилгээ хийх, түүнийгээ ойлгомжтой дүрсэлж харуулах ур чадварыг эзэмшинэ. Энэ цаашид машин сургалтын аргуудад суралцах болоод өгөгдлийн шинжээчээр мэргэших суурь мэдлэгийг олж авах ач холбогдолтой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр өгөгдөл дээрх шинжилгээ хийх, өгөгдлийг ойлгомжтой харуулах үндсэн арга техникийг эзэмших, бодит жишээнүүд дээр шинжилгээ хийж өмнө нь үзсэн онолын мэдлэгүүдээ практик даалгавраар бататгах арга техникт суралцана. Үүнд: 1) Өгөгдлийг шинжлэх ба харуулахад шаардагдах суурь ойлголтуудыг авах (статистик болон магадлалын мэдлэг, ойлголт) ; 2) Python хэл, NumPy, Pandas, Matplotlib, D3js зэрэг сан ашиглан өгөгдөл дээр шинжилгээ хийх болон харуулах чадвар эзэмших.