Мал аж ахуйн улс төр, эдийн засаг

ANTH309 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Мал аж ахуйн талаарх антропологичдын бүтээлүүдтэй танилцаж антропологийн онол, арга зүйг бэлчээрийн мал аж ахуйн улс төр, эдийн засгийн асуудлыг судлахад хэрхэн ашигласан тухай ойлголттой болно. Мөн бэлчээрийн мал аж ахуйн улс төр, эдийн засгийн антропологийн талаарх аливаа нэгэн судалгаа, угсаатны зүйн эх хэрэглэгдэхүүний практик ач холбогдлын ойлгуулах зорилготой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр хөгжил, төр засаг, бэлчээрийн мал аж ахуйн харилцааг малчдын бодит туршлага, байр суурийг үндэслэж судална. Энэхүү хичээлээр голдуу улс төрийн эдийн засаг (political economy) болон улс төрийн экологийн (political ecology) бүтээлийг уншиж танилцах бөгөөд ашиглаж, судлах бүтээлүүд нь нүүдлийн соёлтой, бэлчээрийн мал аж ахуйтай орчин үеийн нийгэмд олон улсын төсөл, төр засгийн үйл ажиллагааны эрх мэдлийн тэгш бус байдал хийгээд зөрчил тэмцлийг хэрхэн үүсгэх талаар бичсэн болно. Дэлхийн ба Монголын нүүдлийн МАА-н сэдвээр бичсэн онолын болон угсаатны зүйн бүтээлүүдийг хамруулан авч үзсэн болно.