Мэдээлэл харилцааны дизайн

JOUR306 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Мэдээллийн дизайны үндсэн ойлголт, хөгжлийн түүх, дизайны зарчимууд, зохиомжийн чиг баримтлал, элемент, тэмдэгийн хэрэглээ, онцлог, нөлөөллийн хүчин зүйлс, загвар дэглэлт, илэрхийллийн арга барил, хэрэглээний тухай онолын мэдлэгтэй болж орчин үеийн харилцааны хэв маягийн талаар өрнөдийн гол судлаач, эрдэмтэдийн бүтээлтэй танилцана.

Товч агуулга

Сонины дизайны үндсэн ойлголт, хөгжлийн түүх, дизайны зарчмууд, зохиомжийн чиг баримтлал, элемент тэмдэгтийн хэрэглээ, онцлог чиг хандлага, дүрслэлт хэрэгсэлийн үр нөлөө, шрифтийфн хэрэглээ, хэлбэрүүд, тэдгээрийн онцлог, гэрэл зургийн зохиомж, үүрэг нөлөө, сонин хэмжээний асуудал, реклам сурталчилгааны дизайн, веб дизайны онцлог, сэтгүүл, мэдээллийн хуудасны загвар дэглэлтийн онцлог, “шинэ хэвлэлийн дизайн”, мэдээллийн дизайн дахь телевизжилт, мэдээллийн технологи ба хэвлэл мэдээллийн дизайн мэдээллийн харилцан хамаарал, дэлхийн болон монголын сонины дизайны хөгжил, тулгамдсан асуудлууд зэргийг багтаана.