Герман хэлний хэлмэрчлэхүй

GERM329 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 2 цаг - 16 хоног

Зорилго

Хэлмэрчлэхүйн онол, дадлагын талаар бүрэн ойлголт олгох ба анхдагч чадвар дээрээ тулгуурлан эх хэлнээсээ гадаад хэлрүү орчуулга хийх чадварыг эзэмшүүлнэ. Хэлмэрчлэхүйн онол, дадлагын талаар үндсэн ойлголт олгох ба өгүүлэгчийн ярианы явцад орчуулгын баримжааг мэдрэх, шаардлагатай хувиргалтыг богино хугацаанд хийх чадвар эзэмшүүлнэ. Хуран мэдрэх чадвар, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй тосон хариулах хурд хийгээд оюун ухаанаа эрчимтэй хүчлэх мэдрэмжийг тогтвортой бөгөөд системтэй хөгжүүлэхэд оршино.

Товч агуулга

Бүх төрлийн сэдвийн хүрээнд герман хэлний аман бичвэрийг гол агуулга, утгыг алдагдуулахгүйгээр монгол хэл рүү хэлмэрчлэх Өөрийн мэдэх, сонирхох сэдвийн хүрээнд хүмүүсийн хүүрнэх болон санал бодлоо хуваалцсан аман бичвэрийг гол утга, агуулгыг алдагдуулахгүйгээр монгол хэл рүү хөрвүүлэх Бүхий л сэдвийн хүрээнд тухайн бичигчийн санал бодлоо илэрхийлсэн ахисан төвшний бичвэрийг утга агулгыг алдагдуулахгүйгээр хэлмэрчлэн буулгах, өөрийн мэдэх, сонирхдог сэдвийн хүрээнд бичигдсэн бичвэрийг хөрвүүлэн буулгах Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Мэдээлэл танин мэдэхүйн ач холбогдолтой бичвэрийн гол утга агуулгыг нь хэлмэрчлэх чадвар эзэмшинэ. Гадаад хэл дээрх өөрийн сонирхдог болон мэргэжлийн сэдвээр явагдаж буй маргаан мэтгэлцээнийг хэлмэрчлэх чадварыг эзэмшинэ. Гадаад хэл дээрх танилцуулга (презентаци), илтгэл болон үг хэлэх үед хэлмэрчлэх чадвар эзэмшинэ. Гадаад хэл дээрх мэргэжлийн үг бичвэрийг хэлмэрчлэх чадвар эзэмшинэ. Үнэлгээ: О1-30 оноо- Хичээлд оролцсон бүтээлч ирц, хичээлд бэлтгэсэн байдал О2-30 оноо- 10-12 аман бичвэр бие даан хэлмэрчлэх О3-40 оноо- Хэлмэрчлэхүйн аман шалгалт авч дүгнэнэ. Ашиглах ном, сурах бичиг: 1. Globoniat, Mueller, Rusch, Schmitz, Wertenschleg, “Profile Deutsch“ Lernbestimmungen, Kannbeschreibungen, Kommunikative Mittel, Niveau A1-A2, B1-B2, C1-C2, Langenscheidt KG, Berlin und Muenchen, 2005 2. Kautz, Ulrich, Handbuch-Didaktik des Uebersetzens und Dolmetschens, 2.Auflage, Muenchen, 2002 3. Meyer-Zollitisch, Almith, Anruf-Interviews fuer die Mittelstufe, Mit Uebungen zum Hoerverstehen und weiterfuehrenden Lesetexten, Muenchen, 1994 4. Stalb, Heinrich, Deutsch fuer Studenten, Neubearbetung, 2 Audiocassetten mit Transkription der Hoertexte und Sprechuebungen, Verlag fuer Deutsch, 2008 5. Videocassette Nr.43, Lehrstuhlbibliothek