Монголын сэтгүүл зүйн түүхийн зангилаа асуудлууд

JOUR702 / Доктор

Багц цаг: 2

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Докторантуудад монголын сэтгүүл зүйн өнгөрсөн үеийн ололт, туршлагатай танилцуулснаар сэтгүүл зүйн орчин үеийн асуудалд түүхэн зүйн үүднээс хандаж, уламжлалаасаа суралцаж, шинэчлэх, улмаар сэтгүүл зүйн түүхийн чиглэлээр судалгаа хийх чадвартай болгох.

Товч агуулга

Монголчуудын мэдээ занги солилцох эртний арга хэлбэрүүд, хуучин уран зохиол доторх нийтлэлийн шинжтэй зүйлүүд, аман нийтлэлийн уламжлал, сэтгүүл зүйн өмнөх үзэгдлүүд, Гадаад орнуудаас гаргаж байсан монгол хэвлэл, Монголын дэвшилт ардчилсан тогтмол хэвлэл, хувьсгалт нууц хэвлэл, социалист нийгэм байгуулах тэмцлийн үеийн сэтгүүл зүй, чөлөөт ардчилсан сэтгүүл зүй.