Элемент органик нэгдлийн хими
CHEM316 / Бакалавр
Багц цаг: 3
Химийн тэнхим
Хаврын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Химийн шинжлэх ухааны олон салбарт өргөн хэрэглэгддэг элемент органик нэгдлүүдийн бүтэц, онцлог шинж чанар, урвалын идэвхи, хэрэглээ, ач холбогдол, гарган авах арга, судлах арга, тэдгээртэй ажиллах аюулгүй ажиллагаа зэргийг эзэмшүүлэх, цаашид энэ мэдлэгээ судалгааны ажлын түвшинд ашиглах чадвар эзэмшүүлэх.
Товч агуулга
Элемент органик нэгдлийн хими нь органик ба органик биш химийн зарчмуудыг хамтатган хэрэглэх ба практик ач холбогдол өндөртэй юм. Энэ хичээлээр шүлтийн, газрын шүлтийн болон шилжилтийн металлын элемент органик нэгдлүүдийг голлон авч хэлэлцэнэ. Үүнд; элемент органик нэгдлийн химид түгээмэл тохиолддог лигандуудын химийн холбогдол, элемент органик нэгдлийн бүтэц, онцлог шинж чанар, урвалын идэвхи, органик синтез дэх хэрэглээ, тэдгээрийг судалдаг физик, химийн аргуудыг судална. Эмийн төдийгүй бусад олон тооны химийн үйлдвэрлэлд болон судалгаа шинжилгээний лабораториудад хийгдэж байгаа химийн хувиргалтуудыг элемент органик нэгдлийн тусламжтайгаар гүйцэтгэж байна. Энгийн уламжлалт химийн аргуудыг ашиглах тохиолдолд удаан төдийгүй боломжгүй процессуудыг эдгээрийн тусламжтайгаар хялбар, үр ашигтай гүйцэтгэж байна.