Математик загварчлал ба матлаб

BIOE407 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нуклейн хүчил, уургийн дарааллын анализ, структурын анализ, нийлмэл биологийн системийн анализыг аргуудыг судалж, дадлага хийж эзэмшинэ. Дарааллын харьцуулалт, мотиф тодорхойлох, структурыг урьдчилан тооцоолоход хэрэглэгддэг үндсэн зарчим, алгоритм, Матлабын аргуудтай танилцана. Ингэснээр оюутнууд шинээр төрөн гарч буй тооцооллын ба систем биологийн салбаруудын тухай ойлголт авах болно.

Товч агуулга

Дарааллын харьцуулалт ба динамик програмчлал, олон дарааллын харьцуулалт, филогенетикийн анализ, геномын дарааллыг тодорхойлох, ДНХ-ийн дарааллын анализ, ДНХ-ийн дарааллын харьцуулалт ба зэрэгцүүлэлт, ДНХ-ийн мотифиийн загварчлал ба мотифыг илрүүлэх, Марковын загварыг ДНХ-ийн дараалалд хэрэглэх, ДНХ-ийн дарааллын эволюц, РНХ-ийн хоёрдогч бүтцийг тооцоолж таамаглах, уургийн хоёрдогч бүтцийг тооцоолж таамаглах, уургийн бүтэц ба ангилал, уургийн бүтцийг харьцуулах