Арабын улсуудын эдийн засгийн газарзүй

ARAB332 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Араб хэлт улсуудын эдийн засгийн газарзүйн тухай тойм мэдлэгийг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Тус хичээлийг судалснаар: • АХУ дэлхийн хөгжлийн үзүүлэлтэд эзлэх байр • АХУ бүс нутгийн хөгжлийн үзүүлэлтэд эзлэх байр Тухайн улсуудын эдийн засгийн онцлог зэргийг таниж мэдэх ач холбогдолтой.

Товч агуулга

Эдийн засгийн газарзүйн асуудлууд : Араб хэлт улсуудын эдийн засагт арабын хувьсгал(Арабын хойг, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн зарим улсуудад 2011 оноос эхлэн заримд нь бүр өнөөг хүртэл үргэлжилж буй)аас өмнөх ба хувьсгалын дараа үед гарсан өөрчлөлт, шинэчлэлт, тухайн үед тулгамдсан асуудлуудын талаар үзэж судлах. Эдийн засгийн хөгжлийн түвшинг үнэлэх, эдгээрийн өнөөгийн түвшнийг таних. Араб Хэлт Улсуудын газарзүйн байдал : Арабын хойг, Ойрхи Дорнод, Хойд Африк зэрэгт орших Арабын орнуудын газарзүйн байршил, эдийн засгийн газарзүйн ач холбогдол, Уур амьсгалын өөрчлөлт эдийн засгийн газарзүйд нөлөөлөх нь : Араб хэлт улсуудын газарзүйн байршил, уур амьсгалын онцлог, өөрчлөлт, уур амьсгалын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг таниж мэдэх, Хүн амын нягтшил : Хүний амын нягтшил, 1 км2 нутагт ногдох хүний тоо, Мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт: Тус орны ХАА-н үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын хэлбэрүүд, үржил шимтэй бүс зэргийг судлах, Араб хэлт улсуудын аялал жуулчлалын салбар, эдийн засагт үзүүлэх нөлөө: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах бодлого, тус орны аялал жуулчлалын бүс нутаг, аялал жуулчлалын эдийн засагт үзүүлж нөлөө, Ашигт малтмал олборлолт болон худалдааны салбарын, эдийн засагт үзүүлэх нөлөө: Арабын орнууд түүнчлэн булангийн гэгдэх тодотголтой орнууд газрын тосны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Эдгээр улсуудын байгалийн баялгаасаа улбаатай эдийн засгийн хөгжлийн талаар тодорхой авч үзнэ.