Микропалеонтологи

GPAL352 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Микропалеонтологийн ш/у-ны ойлголттой болох, бичил амьтадыг чулуулгаас ялгах арга аргачлалтай танилцах, бичил амьтадын ангилал, тодорхойлолт, бичиглэл хийх аргад суралцах

Товч агуулга

Микропалеонтологи нь микроскопоор судлагддаг бичил амьтад эсвэл амьтадын зарим хэсгийн зохион байгуулалт, биологи, генетик холбоо, тэдгээрийн цаг хугацааны болон орон зайн тархалтыг судалдаг. Судалж байгаа биет маань хэмжээний хувьд жижиг, дээжлэлт хийх болон техник боловсруулалтын тусгай аргатай, нэг дороос ихээр олддог, биостратиграфийн нарийн ангилал өгдөг онцлогтой. Микропалеонтологийн хөгжил 4 үе шаттай. I үе шат: XIX зууны эхний хагас. II үе шат: XIX зууны II хагас ба XX зууны эхэн үе. III үе шат: XX зууны 20-д оноос эхэлж байгаа. IV үе шат: 1950-д оноос эхэлсэн. Микропалеонтологийн голлох төлөөлөгч Diatomeae, Charophyta, Coccolithophorales, Chitinozoa, Foraminifera, Radiolaria, Ostracodiodes, Conodonta амьтадын талаар ерөнхий ойлголт, гол анги бүлгүүдийн төлөөлөгчид, тэдгээрийн чулуулагт хадгалагдсан байдал, чулуулгаас ялгах арга аргачлал, микроскопоор ялгах, тодорхойлох, бичиглэх, зурах, тэдгээрийн стратиграфийн ач холбогдол, тархалтын талаар мэдлэгтэй болох.