Нефть химийн синтез

CHEM421 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Шинжлэх ухаан техникийн дэвшил, түүний дотор химийн аж үйлдвэрүүд нь нефтийн фракцууд болон тодорхой ангийн нүүрсустөрөгчид дээр үндэслэнэ. Энэ хичээлээр галогент нүүрсустөрөгчид, спиртүүд, карбон хүчил, полимер материал, пестицид зэрэг үндсэн органик химийн ажүйлдвэрийн хими, хими-технологийн процессуудыг удирдан явуулах чадварыг эзэмшинэ. Хичээлийг судалснаар нефтийг эрчим хүч, түлш шатахуунаас илүүтэйгээр химийн аж үйлдвэрийн хөгжилд ашиглах нь хүний амьдралын чухал хэрэгцээг хангах, байгаль орчинд ээлтэйгээр боловсруулах ач холбогдолтой болохыг суралцагсад ойлгох болно.

Товч агуулга

Нефть химийн түүхий эдээс синтезийн чухал үүрэгтэй нүүрсустөрөгчид болон олон төрлийн полимер гаргах мономер үйлдвэрлэх технологи химизмийг оюутнуудад танилцуулах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр оюутны эзэмшсэн байх мэдлэг чадвар: Нефтийн фракц болон нефть боловсруулалтын бүтээгдэхүүнд үндэслэн органик бодис, бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга. Нефтийн бус түүхий эдэд тулгуурлан төрөл бүрийн органик бодис үйлдвэрлэх арга, химийн урвалын мөн чанарыг мэдсэнээр бага оврын химийн үйлдвэрлэлийг эрхлэн явуулах чадвар эзэмшинэ.