Эгэл бөөмийн физик

PHYS411 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн гол зорилго бол материйн тулгуур бүтцийг судалдаг эгэл бѳѳмийн физикийн судалгааны суурь мэдлэг олгох юм. Эгэл бѳѳмийн физик нь их энергийн онол ба туршилтын салбарт ажиллах судлаачын зайлшгүй олж авах ёстой мэдлэг, аргазүйг багтаадаг бѳгѳѳд сургалтад хамрагдсанаар оюутан цаашдын нарийн судалгаа хийх суурь мэдлэг чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Энэ хичээлийн хүрээнд орчин цагийн эгэл бѳѳмсийн ангилал харилцан үйлчлэл, эдгээрийг багтаасан Стандарт онолын суурь, энгийн тооцоо хийх аргууд, туршилтаар хэмжигдэх процессуудын хѳндлѳн огтлол, сарнилын тооцоог хийх арга зам зэрэг анхан шатны ойлголтыг багтаасан. Захилгаан соронзон, сул болон хүчтэй харилцан үйлчлэлийн үрд дүнд явагдах үзэгдлийн тооцоо, тэдгээрийн хэрэглээг авч үзэх бѳгѳѳд, эдгээрийн харилцан үйлчлэлийг тооцход шаардлагатай арга барил болох Файнманы дүрмийг ашиглан бодит хэмжилттэй хэрхэн харьцуулж дүгнэлт хийх суурь мэдлэг олж авна.