Үйлчилгээнд суурилсан архитектур

ICSI437 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн гол зорилго нь оюутнуудад үйлчилгээнд суурилсан архитектур гэж юу вэ? Түүний талаарх үндсэн ойлголтуудыг өгч, үйлчилгээнд суурилсан архитектурын хэв загвар, арга зүй болон дизайн талаар онолын мэдлэг олгохын зэрэгцээ техникийн болон зохион байгуулалтын шийдлүүдийн талаар практик мэдлэгийг мөн олгоно. Хичээлд сүүлийн үеийн үйлчилгээ, үйлдвэрлэлд үйлчилгээнд суурилсан архитектурыг хэрхэн ашигласан арга зүй, технологийн шийдлүүдийн дэлгэрэнгүйг бодит жишээн дээрх харуулж үйлчилгээнд суурилсан архитектур бүхий технологийг ашигласанаар байгууллагад гарч буй давуу талууд, хэмнэлт, өрсөлдөх чадварын өсөлтийг харьцуулан энэхүү технологийн ач холбогдлыг оюутнуудад таниулна.

Товч агуулга

Энэ хичээлээр үйлчилгээнд суурилсан архитектурыг клиент-сервер болон дистрибутэд интернэт архитектуртай харьцуулан бүрэлдэхүүн хэсгүүдийг тайлбарлаж, веб үйлчилгээний XML, SOAP, WSDL ба UDDI болон Cloud computing платформуудыг судлаж, үйлчилгээнд суурилсан архитектурын хөгжүүлэлт, удирдлага болон системийн дизайны талаарх төлөвлөлт, үйлчилгээнд суурилсан архитектурын үндсэн бүрэлдэхүүнүүд болох хэрэглэгчийн интерфэйс, бизнес процесс, үйлчилгээний бүрэлдэхүүнүүд, үйл ажилгааны систем, интеграцын бүтцүүд, үйлчилгээний чанар, мэдээллүүд урсгал, болон засаглалын талаар судлаж, байгууллагад үйлчилгээнд суурилсан архитектур ашигласанаар буй болох ач тус гэсэн агуулгуудаар хичээлийн үндсэн агуулга тодорхойлогдоно.