Орос хэлний үг зүй

RULI222 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэл зүйн хичээлээр олж авсан мэдлэг, чадвар, дадлаа бататган онолын үүднээс тайлбарлах чадвар олгох; Орос, монгол хэлний үг зүйн үзэгдлүүдийг зэрэгцүүлэн онолын мэдлэгээ практикт хэрэглэж чаддаг болгох;Үг зүйн үндсэн айтай танилцах, монгол хэлтэй хариуцуулах, Орос хэлний үгийн аймагтай танилцаж, онолын түвшинд судлах

Товч агуулга

Хичээлийн үндсэн агуулга нь харилцан адилгүй хэмжээтэй 12 үндсэн хэсгээс тогтоно. Үүнд: “Оршил хэсэг буюу үг зүйн үндсэн категориуд”, “Үг бүтэх ёсны тухай ойлголтууд “, “Жинхэнэ нэр”, “Тэмдэг нэр”, “Тооны нэр”, “Төлөөний нэр”, “Дайвар үг”, “Үйл үг”, “Сул үг”, “Аялга үг”, “Холбоос үг”, “Угтвар үг”. Үг зүй, хэл зүйн дадлагын хичээлээр олж авсан мэдлэгт тулгуурлан, оюутны онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өгүүлбэр зүйн хичээлийн суурь болж өгнө. Энэ хичээлийг үзэх явцад орос, монгол хэлний үг зүйг зэрэгцүүлэн судлахад багагүй анхаарна