Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй

MAED405 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнуудад офлайн, онлайн, танхимын сургалтыг зохион байгуулахад шаардагдах цахим хэрэглэгдэхүүнүүдийг бүтээлгэж сургана.

Товч агуулга

1. Мультимедиа суралцахуйн танин мэдэхүйн онол, танин мэдэхүйн бүрэлдэхүүн хэсгүүд, мультимедиа танин мэдэх явц, Танин мэдэх хос суваг, хязгаарлагдмал хүчин чадал, идэвхтэй боловсруулалт хийх аксиомууд. Холбоо хамааралгүй боловсруулалтыг багасгах техник аргачлал,:үр ашигтай боловсруулалт хийх техник аргачлал, боловсруулалтыг дэмжих аргачлал, боловсруулалтыг дэмжих судалгааны аргачлал, бүхий 12 зарчим. Зарчмуудыг хэрэглэх захын нөхцлүүдийг тодорхойлсон жишээнүүд. 2. ГеоГебра програм дээр Интерактив үзүүлэн бэлтгэж, tube.goegoebra.org дээр байршуулах, 3. Оффлайн орчинд ажиллах боломжтой хичээлийн хуудсуудыг бэлтгэх жишээг ExeLearning програмаар дамжуулан харуулна, 4. Онлайн талбар дээр сургалт зохион байгуулж удирдах, агуулгыг бэлтгэх, суралцагчдын оролцоог хэмжих дүгнэх, идэвхтэй оролцоонд татан оролцуулах боломжуудыг танилцуулж хэрэгжүүлж туршина.