Программчлалын хэл

CSII201 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Програмчлалын Си хэл нь “дээд түвшний хэл” боловч харьцангуй доод түвшинд компьютертэй ажиллах боломжийг олгодог. Си хэлийг йлдлийн систем бичих зорилгоор бүтээсэн хэдий ч, түүний энгийн, уян хатан байдал өөр олон төрлийн програмчлалын хэл бүтээхэд ашиглагдаж эхэлсэн. Тухайлбал, сүүлийн үеийн шинэ хэлнүүд Жава, С++ нь Си хэл дээр суурилсан. Энэ хичээлээр бид програмчлалын хэлний гол төлөөлөл болсон Си хэлний талаарх үндсэн ойлголтуудтай танилцаж, тэдгээрийг програм хөгжүүлэхэд хэрхэн хэрэглэхэд суралцана. Ингэснээр програмчлалын хэлний үндсэн зарчмуудыг эзэмшиж, цаашид бусад хэлийг бие даан сурах арга барилыг эзэмшинэ

Товч агуулга

Си хэлний тухай удиртгал, Өгөгдлийн төрөл, хувьсагч, илэрхийлэл; Удирдлагын командууд, давталт; Массив; Тэмдэгт мөр; Хэрэглэгчийн функц; Хувьсагчийн хамрах хүрээ; Нийлмэл өгөгдлийн төрөл, бүтэц; Санах ойн хаяг ба заагч; Битийн үйлдлүүд; Стандарт сангууд; Файлтай ажиллах; Програмыг зүгшрүүлэх