Дунд шатны итали хэлзүй

ITAL220 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Итали хэлний хэлзүйн дунд шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангилалаар А2 түвшингийн мэдлэг олгон яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавих мөн толь хэрэглэх чадвартай болгох.

Товч агуулга

Цаглах төлвийн энгийн ирээдүй цаг, болзох төлөв, захиран тушаах төлөв, нөхцөл үйл үг; цаглах төлвийн дөрвөн цагийн хэрэглээ (одоо, нийлмэл өнгөрсөн цаг, өнгрөн үргэлжилсэн цаг, энгийн ирээдүй) тус тус заах.