Нил орчны механик

GEOP403 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Харимхай нил орчны шинж чанарыг илэрхийлэх Юнгийн модуль, Пуассоны харьцаа болон бусад параметрүүдтэй танилцах. Деформацийн ба хүчлэгийн тензор. Нэг төрлийн деформаци. Саваа болон ялтасны деформациийн хуулиудтай танилцах. Ташилтын долгион үүсэх нь. Тууш ташилтын долгион үүсэх, тархах зүй тогтлыг тайлбарлах. Гидродинамикийн хуулиуд. Идеал шингэн дэх тасралтгүйн тэгшитгэл. Эйлерийн тэгшитгэл Гидростатик. Бернуллийн тэгшитгэл. Энергийн урсгал ба импульсийн урсгалын ойлголтууд, тэдгээрийг хэрэглэх. Гравитацийн долгион. Үл шахагдах шингэн дэх дотоод долгион. Зуурамтгай шингэний хөдөлгөөний тэгшитгэл.Навье - Стоксын тэгшитгэл, түүнийг хэрэглэх аргатай танилцах

Товч агуулга

(Харимхай чанар. Гукийн хууль. Юнгийн модуль. Пуассоны харьцаа. Деформацийн тензор. Харимхай чанарын тензор. ( Хүчлэгийн тензор.) Нэг төрлийн деформаци. Эзэлхүүн модуль. Нэг төрлийн ташилтийн деформациийн хууль. Изотроп биес дах статик тэнцвэр. Саваа болон ялтасны деформаци. Ялтсын тууш деформаци. Ялтсын тахийлт Савааны мушгиралт ба тахийлт. Савааны мушгиралт. Ташилтын долгион үүсэх нь. Савааны тахийлт. Тууш ташилтын долгион. Харимхай бие доторх хөдөлгөөн Харимхайн тогтмолуудыг тодорхойлох . Гидродинамик. Идеал шингэн. Тасралтгүйн тэгшитгэл. Эйлерийн тэгшитгэл Гидростатик. Бернуллийн тэгшитгэл. Энергийн урсгал. Импульсийн урсгал. Хурдны циркуляц хадгалагдах нь. Потенциал хөдөлгөөн. Үл шахагдах шингэн. Эсэргүүцлийн хүч. Гравитацийн долгион. Гравитацийн урт долгион. Үл шахагдах шингэн дэх дотоод долгион. Зуурамтгай шингэний хөдөлгөөний тэгшитгэл. Навье - Стоксын тэгшитгэл. Рейнольдсийн тоо Үл шахагдах шингэн доторх энергийн диссипаци. Хоолойгоор урсах урсгал. Эргэлдэх цилиндрүүдийн хоорондох шингэний хөдөлгөөн Стоксын томъёо. Зуурамтгай шингэний хөдөлгөөний тэгшитгэлийн гаргалгаа. Куетта урсгал